10 жилийн туршлагатай хамт олон.

Хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Бид байгууллага болон хувь хүмүүст:

  • Хууль зүйн зөвлөгөө – Өмгөөлөл
  • “Хувийн хуульч” үйлчилгээ
  • “Гэрээт хуульч” үйлчилгээг /аутсорсинг хэлбэрээр/ санал болгодог.

Манай дэргэд 10 гаруй жил хууль зүйн салбарт онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн Өмгөөллийн “Business law” ХХН ажилладаг.

ГЭРЭЭТ ХУУЛЬЧ ҮЙЛЧИЛГЭЭ:

Бид Группийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн эрх, компанийн менежмент, үйл ажиллагааны гэрээ, хэлцэл, мэдээллийн аюулгүй байдал, нууцын хамгаалалт, гэрээний төсөл, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх бизнесийн болон оюуны өмч, гэрээний маргаан зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг. Үүнд:

  • Үйлчлүүлэгчийн өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж буй дотоод баримт бичгүүд нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг хянан үзэх,тэдгээрийг шинэчлэх, дахин боловсруулахад туслалцаа үзүүлэх;
  • Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, нэмэлт, өөрчлөлтүүд, шинээр батлагдсан хууль тогтоомжуудыг судлах, мэдээлэл бэлтгэн тухай бүрт нь мэдээлэх;
  • Гэрээний төслийг боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хянах, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хянах;
  • Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаатай холбогдож гарсан эрх зүйн асуудлаар зөвлөгөө, дүгнэлт өгөх;
  • Өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар утсаар, цахим шуудангаар болон биечлэн уулзаж зөвлөгөө өгөх;

Нэмэлт үйлчилгээ:

Гэрээнд заасан тохиолдолд дараах ажлуудыг нэмэлт үйлчилгээ хэлбэрээр хийх боломжтой.

  • Аливаа хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  • Иргэн, захиргаа, эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
  • Хууль зүйн бүхий л асуудлаар үйлчлүүлэгчийг төрийн болон төрийн бус аль ч байгууллагад төлөөлөх;
  • Хууль зүйн дүгнэлт гаргах /байгууллагад мөрдөгдөж буй бүх төрлийн эрх зүйн акт, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах/
  • Эрх зүйн магадлан дүгнэлт хийх /legal due diligence/
  • Байгууллагын ажилтан албан хаагчдад эрх зүйн сургалт семинар зохион байгуулах үйлчилгээг үзүүлдэг.

Хүсэлт гаргах