Сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ
Бид хувь хүмүүс болон байгууллагуудад:
- Сэтгэл зүйн зөвлөгөө
- Сэтгэл заслын эмчилгээ
- Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
- Захиалгат сургалтын үйлчилгээг санал болгодог.
Бид таны хамгийн сайн сонсогч байж, өөрийнхөө сэтгэл зүйг танин мэдэхэд тань туслаж, одоогийн болон ирээдүйн бэрхшээлийг даван туулах, шийдвэр гаргах ур чадварт сургаж, хэцүү асуудалд оновчтой шийдэл гаргахад тань чиглүүлэх ухаалаг зөвлөх байх болно.
Бид хүн төвтэй, зорилгод чиглэсэн аргачлалаар ажилладаг.
Бид танд сэтгэл гутрал, айдас түгшүүр, гэрлэлт, гэр бүлийн асуудал, харилцааны бэрхшээл, уй гашуу, стресс зэрэг асуудлуудыг даван туулах арга замуудыг зааж өгч, өдөр тутмын амьдралаа төвөггүй удирдахад дэмжлэг үзүүлэх болно.
ХУВИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Сэтгэл хямрал буюу стресс
- Сэтгэл гутрал, зовнил, ганцаардал
- Сэтгэл түгшил ба айдас
- Ядаргаа, нойргүйдэл, ойгүйдэл
- Донтолт ба муу зуршил
- Гэр бүлийн болон хосуудын сэтгэл зүй /сексийн харилцаа/
- Хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдийн /Эрэгтэй ба эмэгтэйчүүдийн/ сэтгэл зүй г.м
“Хувийн сэтгэл зүйч” үйлчилгээний үр дүн: /Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээ, шаардлага, онцлог болон хувь хүний хичээл зүтгэл, идэвх оролцоо зэргээс хамааран урт болон богино хугацаанд дараах үр дүнд хүрэх боломжтой/
- Өөрийгөө болон өөрийн зорилго, үнэт зүйлсээ илүү сайн ойлгох
- Харилцааны ур чадвар чадвараа хөгжүүлэх болон сонсох чадвараа сайжруулах
- Асуудлын шийдлийг олох, асуудалд хүргэсэн шалтгааныг олох, эмчилгээ хийлгэх
- Уур бухимдал, уй гашуу, сэтгэл гутрал зэрэг сэтгэл санааны бусад дарамтыг удирдаж сурах
- Стресс болон айдас түгшүүрийг даван туулах шинэ арга замд суралцах
- Хуучин зан төлөв, хэв маягаа өөрчлөх, шинээр хөгжих
- Гэрлэлт, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг олж мэдэх
- Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх
БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ ҮЙЛЧИЛГЭЭ:
Бид ААН, байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллах гэрээ байгуулж, энэхүү үйлчилгээг үзүүлдэг.
- Ажлын байрны стрессийн түвшинг оношлох үйлчилгээ
- Ажлын байран дахь стресс менежмент /Ажил ба амьдралын баланс/
- Зөрчилдөөнийг шийдвэрлэх /бүлгийн сэтгэл заслын үйлчилгээ/
- Уур бухимдал, сэтгэл хөдлөлөө зөв удирдах г.м
“Байгууллагын сэтгэл зүйч” үйлчилгээний үр дүн:
- Хамт олны зан төлөвт эерэг өөрчлөлт бий болгох
- Байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулах
- Ажилтнуудын сэтгэл зүйг тогтворжуулах
- Удирдлага ба ажилтнуудын, мөн ажилтнууд хоорондын үл ойлголцлыг бууруулах
Үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах:
- Үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалах нь манай ажлын хамгийн чухал хэсэг юм.
- Хууль тогтоомж болон мэргэжлийн ёс зүй нь биднээс үүнийг шаарддаг.
- Учир нь сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн маш эмзэг сэдвүүдтэй холбогддог, маш өндөр итгэлцлийн түвшин шаарддаг ажил юм.
- Тиймээс бид үйлчлүүлэгчидтэйгээ “Нууц хадгалах гэрээ”-г байгуулж хамтран ажилладаг.